Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагт байхаасаа олонд танигдаж өдгөө “Мөрөөдлийн театр”-аар овоглох болсон жүжигчин Л.Сөрөлт муухан дуучнаас илүү сайхан дуулдаг.
Тэр дундаа өөрийн төрлөх нутгийн дуу болох Дархад дуунуудаа эгшиглэнт яруугаар дуулдаг гэдгээрээ хүүхэд байхаасаа нутаг усандаа танигдаж байсан гэдэг.
Өдгөө тэрбээр дуучин А.Түмэн-Өлзийтэй олон уран бүтээлийг хоршин дуулж, урлагийн их замд “хөтлөлцөн” алхах болсон.
Хэзээнээс тослог хоолойт гэдгээрээ алдартай түүнийг манай папараци дуран хэрхэн буулгасныг сонирхуулж байна.