Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 100, 101 жилийн тэгш ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав давж түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх Монгол Улсын идэр залуу аваргаар Оргихын Хангай тодорсон.


Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Аваргын залаа тэмдгээ хийлгэлээ. Урлаж өгсөн хүмүүстэй баярлалаа” гэжээ.
Тэрбээр малгайныхаа магнайд хүчит Хангарьд шувууг шар алтаар сийлүүлж, залаандаа аваргын зураас тэмдгийг шар хоргой торгоор тодотгон хавуулж оёулсан байна.