Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хөлбөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Увс аймгийн Улаангом хотноо болно.

МХБХ-ноос Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 04-ны хооронд Увс аймгийн хөлбөмбөгийн холбоо болон тус аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах юм байна.

Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг анх 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бол 2015 онд Улаанбаатар, 2016 онд Сүхбаатар, 2017 онд Орхон, 2018 онд Төв, 2019 онд Хөвсгөл аймагт, хамгийн сүүлд 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байжээ.