Хөл хорионы үеэр Ард санхүүгийн нэгдлийн ерөнхийлөгч Ч.Ганхуяг Монгол HD телевизтэй хамтран АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын шоу бизнесийн салбарт эхлүүлсэн алдарт Apprentice шоуг Монгол Улсад амжилттай хийж дуусгасан.

Өдгөө тус шоуны хоёрдугаар улиралын бүртгэл эхэлж буй. Тэгвэл анхны шоунаас нэгэн хос төрсөн талаар нэгэн эх сурвалж, баримттай материал цацжээ.

Тодруулбал, “Apprentice” шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж, финалд шалгарч байсан О.Энхжин шоуныхаа оролцогч О.Амарболд нар дотно гэгч нь гар хөлөөсөө хөтлөлцөн нэгэн арга хэмжээнд оролцохоор яваа нь олонд ил болсон байн.
Тэдний хувьд хэн хэн нь гэр бүлтэй.
О.Энхжингийн хувьд нөхрөө олны өмнө ил гаргаж байгаагүй ч “Манайх хоёр бага насны хүүхэдтэй” гэдгээ онцолж байсан. Бага насны хүүхэдтэй эх хүн олны өмнө шоуны хамтран оролцогчтойгоо гараа бариулж явах нь хэр ёс зүйтэй хэрэг вэ гэдгийг уншигч та дүгнэх биз ээ.

Харин түүний гарыг хөтлөөд, хэнэг ч үгүй алхаж буй О.Амарболдын хувьд ярилцлага өгөхдөө “Миний түшиг тулгуур, гэргийг минь О.Уянга гэдэг. Гурван сайхан үрээ Хүнлэг, Хичээнгүй, Хөдөлмөрч хүн болгохоор хамтдаа хичээж яваа 17 наснаасаа хойш хамтдаа байгаа сайхан бүсгүй бий. Бид Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Оюутны холбоонд анх танилцаж байсан юм. Би дээд курсийнх нь ах. Миний хань төслийн болон чанарын удирдлагаар дагнасан Монгол улсын мэргэшсэн төсөвчин, NCCS /National Construction consulting Service/ компанийн төсөл, чанарын удирдлагын албаны даргаар ажилладаг. Их сургуулийн оюутан болохоос эхлүүлээд Сургуулиа төгсөөд анхны ажлын гараагаа эхлэх, гэр бүл зохиож, анхны үрээ өлгийдөн авах, лизингээр өөрсдийн гэсэн байраа аваад баярлаж суухаас эхлээд сайн, муу бүх л үед, нэгэн зорилгын төлөө амьдралаа хамтдаа босгож яваа гайхамшигтай бүсгүй байдаг” гэж байв.

Өөрсдийн харилцаагаа ихээхэн нууцлах болсон О.Амарболдын хувьд шоуны дараагаар “Ард лайф” компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар томилсон билээ. Мөн энэ оны эхээр “JCI central” салбарын 2022 оны Ерөнхийлөгч болсон амжилттай яваа.
Харин О.Энхжин “TomYo EdTech” компанийн стратеги хариуцсан захиралаар ажилладаг.


Ямартаа ч, бизнесийн салбарт амжилт үзүүлж яваа залуу захирлуудын хувийн амьдрал нууцлаг харилцаанаасаа үүдэн нэлээд адармаантай байгаа бололтой.