Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Хөгжлийнхөө явцад old school, new school, trap урсгалууд ч хүчтэй хөгжиж, Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер залуус хүч түрэн орж ирсэн. Тэдний төлөөлөл бол реппер Pacrap буюу Х.Ундрах юм. Түүний хувьд 2016 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн ч “Give me justice” дуу нь хип хопын гал тогоонд дутагдаад байсан old school урсгалын эргэн авчирсан гэхэд буруудахгүй. Pacrap тус уран бүтээлээс хойш “Рашаантын 18”, “Үр” нэртэй дуугаа гаргаад буй.
Монгол дахь 2PAC-ийн хамаатан хэмээн өөрийгөө тодорхойлсон Pacrap Хөвсгөлийн Мөрөн хотынх.