Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар цэцэрлэгийн баруун урд талд байсан зөвшөөрөлгүй гараашуудыг буулган, чөлөөлсөн талбайг ногоон байгууламж, авто зогсоол, чийрэгжүүлэлтийн талбай, явган хүний зам, дугуйн зогсоолоор тохижууллаа.


Тус дүүрэг дэх зөвшөөрөлгүй 202 гараашийг буулгаж дууссан бөгөөд одоогоор чөлөөлсөн талбайнуудыг тохижуулах ажил үргэлжилж буй юм.