Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Тэртээ 1993 оны 12 сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлалыг дэмжин хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар 1994 оны тавдугаар сарын 3-аас тэмдэглэж, уламжлал болгожээ.
Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.