Дэлхийн Монголчуудын “MGLRADIO 88.3” радио сүүлийн жилүүдэд эрчээ авч, олон сонсогчдын талархалыг хүлээж буй. Ирэх бямба гаригт буюу энэ сарын 10-нд “Амьдаараа арай өөр” нэртэйгээр сонсогч нартайгаа уулзах өдөрлөгийг тус FM-ээс зохион байгуулахаар болжээ.
Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, дуу хоолойтой, харизмтай хөтлөгчтэй тус FM-ийнхнээс хөтлөгч Мийгаа хэмээх алаг нүдэн энэ бүсгүйг сонирхох хүн олон.
СУИС-ыг дүүргэсэн түүнийг ганц бие гэдгийг мэдэхгүй хүн ховор. Дуу хоолой шигээ зөөлөн төрхтэй, тэрбээр амьдрал дээр хөгжилтэй, “галзуу”-гаараа гайхагддаг юм билээ.