Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, НААҮ-ний баярыг угтан “Ажил мэргэжлийн уралдаан-2022” сэдэвт тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд үйлдвэрийн есөн бүтцийн нэгжийн 27 ажилтан оролцож авьяас билиг, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв. Энэхүү 5 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдаанд ААҮЦех түрүүлж, удаах байруудад “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Спорт цогцолбор, Баяжуулах үйлдвэрийн баг шалгарлаа. Тэмцээний зорилго нь  үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд “Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” CS 61-0033:2020 стандартыг нэвтрүүлж, ажилтан албан хаагчдын эрх ашигт нийцсэн, цэвэр, ая тухтай орчин нөхцөл бүрдүүлж, ажлын байрны жишиг орчин бий болгох шаардлагад чиглэж байв.

Тэмцээний шүүгчээр ААҮЦ-ийн мастер Д.Амаржаргал, ЭЦДС-ийн мастер-комендант Б.Хишигдарь, СЦ-ын мастер З.Орхонгэрэл нар ажиллалаа.