Монгол улс өөрийн гэсэн Үндсэн хууль, дүрэм журамтай, төр түмэнтэй улс. Гэтэл ОХУ-аас аялалын визээр орж ирж буй зарим гадныхан манай улсын дүрэм журмыг улан доороо гишгэж буй дүр зургийг уншигч танаа сонирхуулж байна.


А189АА гэх гадны сери дугаартай автомашин явган хүний зам дээр хээв нэг автомашинаа байрлуулаад зогсож байх жишээний. Ёстой л хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэдэг шиг зүйл мэр сэр болж буй бололтой.

Иймд хилийн шалган дээр гадаадаас орж ирж буй гадныханд улсынхаа наад захын дүрэм журмыг танилцуулж хилээр нэвтрүүлж байхыг иргэн хүний хувьд хүсч байна.

 

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт дүрэм журам зөрчиж яваа энэхүү тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолоочид хариуцлага тооцохыг Тээврийн цагдаагийн газраас хүсч байнl