Зөвхөн эр хүн өөрөөсөө залуу бүсгүйтэй дэр нэгтгэдэг гэх ойлголтыг таягдан хаясан олны танил бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Золзаяа. Хоёр дахь үрээ төрүүлээд хэдхэн хонож буй тэрбээр залуухан реппер нөхрийнхөө хайр халамжинд бөмбөрч буйгаа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр “Хором мөч бүрийг хайр халамжаар дутаадаггүй чамдаа баярлалаа” хэмээн онцолжээ.


Тэдний хувьд 6 насны зөрүүтэй бөгөөд дундаасаа хүүтэй болсон.
Жүжигчин Золзаяагийн хувьд өдгөө 33 настай. Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн өмнө найруулагч Б.Тамиртай анхны амьдралаа зохиож, дундаасаа том охиноо төрүүлж байсан түүхтэй.