Монголд эрүүл мэндийн салбар хамгийн ашигтай ажилладаг гэдгийг өөрсдийнхөө тарифаараа жишиг тогтоосон байгууллага бол MCS группын харьяа “Интермед” эмэнэлэг.

Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор энгийн иргэн тус эмнэлэгт хүүхдээ үзүүлэхийн тулд 450 мянган төгрөгийн барьцаа тавьж, зөвхөн үзлэгийн төлбөрт 150 мянган төгрөг төлөх ёстой болдог.

Үйлчилгээний хувьд бусад хувийн эмнэлгүүдээс ялгарах юм байхгүй ч өөрсдийгөө “томчуудад” үйлчилдэг гэх зиндаархал тогтоосон гэхэд болно.
Нэгэн иргэн тус эмнэлэгт хүүхдээ үзүүлж, гурван хоногийн эмчилгээ хийлгэсэн ч тусыг эс олсон байна. Ингэхдээ тус эмнэлэгт 2 сая төгрөгийн төлбөр төлсөн гэх. Улмаар өөр хувийн эмнэлэгт эмчилгээ аваагүй хүүхдээ үзүүлэхэд, “Интермед”-ийн ханиад гэх оношийг үгүйсгэж, харшлын эмчилгээ 5 дахин бага мөнгөөр хийж эдгээснийг цахим хуудаснаа онцолсон байдаг.
Хэн мөнгөтэй, баян, зиндаархал тогтоохыг хүссэн хүмүүст зөвхөн үйлчлэхийг илүүд үздэг “Интермед” эмнэлгийнхэн үйлчилгээгээ сайжруулж, үнэ төлбөрөө “хөрсөндөө” ойртуулмаар байна.