“Гала” хамтлаг хэмээх “таримал” хамтлаг нэг үе дуулж явсан. Эрээн мяраан өнгөөр хувцасласан хоёр охиныг тухайн үедээ “өнгөт үрэл” гэж өхөөрддөг байлаа.

Одоо “өнгөт үрэл”-нүүд нас нь 30 хол гарч, Болороо хоёр хүүхэдтэй, Ану буюу Уранхолбоо 6 хүүхэдтэй Алдарт эх болжээ. Өнгөрсөн 2021 онд экс “Гала” хамтлагийн гишүүн Г.Болороо том хагацал үзэж, хоёр хүүхдийнх нь аав цэл залуухан 35 насандаа насан хутгыг олсон юм. Нөхөр нь хэдийгээр богино насалсан ч их зүйл бүтээж амжсан хөдөлмөрч, нэр төртэй явсан нь сүүлчийн мөчүүдэд нь харагдсан. Одоо Болороо хоёр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ УИХ-ын Тамгын газар ажиллаж байна.


Хамтлагийнхаа хамгийн хөөрхөн гэгдэж явсан Болороогийн гэрэл зургаас сонирхуулж байна.