Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий байгууллага бол ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС юм. “Хүний эрхийн Үндэсний Комисс нь 5 гишүүнтэй, гишүүдийг УИХ-аас 6 жилийн хугацаатай, нээлттэйгээ сонгон шалгаруулж, томилж ирсэн байдаг.

УИХ-ийн 2020 оны арван нэгдүгээр сарын 6-ний өдрийн 34 дугаар тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Хунанг томилсон байдаг.
Тэр бүр олны хараанд өртөөд байдаггүй Ж.Хунанг бид папараци дурандаа онцлон буулгалаа.
Түүний хувьд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр, Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан гэж байгаа. Хүний эрхийн байгууллага улирдахаасөө өмнө ХЗДХЯ-ний Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн, НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч зэрэг хэд хэдэн албыг дамжиж ирсэн. Улмаар 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан албан намтартай нэгэн.