“Оюут” урлангийн үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболор, Б.Оюунчимэг нар жолооч Б.Амаржаргалын хүсэлтээр автобусны дотрыг монгол бичгээр чимж өгчээ.
Жолооч Б.Амаржаргал иргэд олон цагийг нийтийн тээвэрт өнгөрүүлдэг тул тэрхүү хугацаандаа монгол үсгээ нүдлэх, мартсан нь сэргээгээсэй хэмээн хүссэн гэжээ.