Дуучин Б.Батцэцэглэн байн байн л үнэтэй чамин хувцас худалдан авч, түүнийгээ “гайхуулах” болжээ. Тэрээр хамгийн сүүлд “Торго” салоноос дөрвөн сая төгрөгөөр авсан дээлийнхээ зургийг цахим хуудсандаа оруулж, өөрийгөө бас л нууцхан “рекламдаад” авав.

Түүнийг нь харсан зарим фэнүүд нь “Яасан ч мөнгөтэй юм. Мөнгөөрөө гайхуулж гэнэ” хэмээн жиг жуг хийж байна. Ардын дууны донж маяг, үзэсгэлэнт бие, царай төрхөөрөө үзэгчдийг шуугиулж буй дуучин Б.Батцэцэглэн арваннэгдүгээр сарын 23-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолт ардын дууны донж, орчин үеийн хэмнэлийг харуулсан жинхэнэ “Тэсрэлт” болох гэнэ. Тэрээр ардын болон уртын дууны донж маягийг эвдэхгүйгээр шинэ найруулга хийж, цахилгаан амьд хөгжимтэй хоршуулахаараа онцлог болох аж.