Эцэг эхээсээ хол өсөж, торниж буй хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулдаг “Учралын баяр” зорилтот төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Энэхүү төслийг хоёр сарын хугацаанд зарлахад 240 гаруй материал ирсэн. Үүнээс 11 хүүхдийг шалгаруулж, Бүгд найрамдах Солонгос улсыг зорьсон.

Фэйсбүүкээс зураг ашиглав

Тэгвэл тэрбээр дээрх улсад визтэй иргэдийн хүүхдүүдийг л уулзуулжээ. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “Уучлаарай. Би нь Учрал гишүүнийг харын хүмүүсийн хүүхдүүдийг уулзуулаад байгаа юм байна гэж бодож пост шэйрлэсэн.Тэгсэн нэг ээж сая яриад гомдолж сууна. Чамайг шэйрлэсэн болохоор итгээд хүүтэйгээ уулзах нь гэж бодсон чинь визтэй хүмүүсийг хүүхдүүдтэй нь уулзуулсан юм байна ш дээ гэж хэллээ. Би жаахан судалж байж шэйрлэдэг байж. Нээрээ л хүүхдүүдтэй нь уулзуулна гэхээр харын гэх статустай хүмүүс л хамгийн их горьдох нь. Хойш доо юу шэйрлэхээ судалж байя. Үрээ санасан эхийн сэтгэл ямар эмзэг гэдгийг маш сайн ойлгож байна” хэмээн онцолсон байна.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэний тоо 2021 оны байдлаар 197 мянгад хүрсэн байна. Үүнээс Солонгос улсад 50 мянган иргэн байгаа ажээ. Энэ нь манай улсын 22 дахь аймагт амьдрах иргэдийн тоотой тэнцүү гэж ойлгож болно .