Өнөөдрийн чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг эцэслэн батлахаар гишүүдээс санал хураав.. Санал хураалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрүүгийн хуулийг чангатгах ялын бодлогыг ард түмэн шаардаад байна.

Үүнийг шийдье. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нараа Авлигатай тэмцэх багц хуулийг яаралтай боловсруулж, үдээс хойш ажлын хэсгийг байгуулаарай. Ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлье. Тодруулан хэлэх юм бол, Эрүүгийн хуульд, энэ хуулийн 22.1-т өөрчлөлт оруулж, нэг л төгрөгийн хулгай хийсэн бол ялын бодлогыг чангатгаж, хөрөнгийг нь хураадаг ч юм уу. Авлига хэрээс хэтэрсэн учраас ард иргэд ингээд байна шүү дээ.

Гадаад дотоод байдал эмзэг байгаа үед улс төрийн тогтвортой байдал маш чухал шүү. Иймд дээр, дооргүй үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, жоом ялаагаа алах гээд гэрээ шатааж болохгүй. Параламентын ардчлалаа сөхрүүлчихэж болохгүй. Эмзэг цаг үед хулгайтай тангараг өргөсөн төрийн түшээд эцсээ хүртэл тэмцэнэ ээ” уриалга гаргажээ.