“Маск” продакшны нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг А.Гэрэлцэцэг энэ жил 41 нас хүрч байгаа. Хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгдэн олон жил олны нүдний өмнө ил амьдарч ирсэн А.Гэрэлцэцэг ханьтай болж, ихэр охидын ээж болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Харин шинэ оны босгон дээр тэрбээр эр нөхөртөө хандаж “Эхнэр хүүхдээ хаячихаад, эх орноо хөгжүүлнэ гэнэ үү. Ээ чааваас даа” хэмээн бичээд, устгасан байдаг.
Жүжигчин бүсгүйн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын амьдралаа эхлүүлээд хэдэн жилийн нүүр үзэж буй. Түүний ханиар сонгогдсон Г.Батсайханы хувьд анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан нэгэн гэнэ лээ. Тэрбээр 1974 онд төрсөн, 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи, ГЭЗДС-ийн Гаалийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой.
Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, “BG” Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Батсайхан 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа.

Тэрээр манай дуранд хэрхэн буусныг сонирхье.