Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д хийсэн хяналт, шалгалтын талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, Цагдаагийн хурандаа Т.Сүхболд олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Тавантолгой” компаниас нүүрс худалдаж авсан аж ахуйн нэгжүүд худалдан авсан нүүрсээ илүү хэмжээгээр экспортод гаргадаг, Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч. хилийн цэрэг, авто тээврийн байгууллагын албан тушаалтнууд бүлэглэн бүтгэл хяналтгүй гаргаж, хөрөнгө завших, мөнгө угаасан байж болзошгүй” хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл энэ гэмт хэрэгт одоогийн байдлаар 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан гэх бүртгэлтэй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, улсын хилээр нийт 32230 удаагийн давтамжаар хоосон гарсан гэх бүртгэлтэй байгаа юм. Үүнээс Монгол Улсын аж ахуйн нэгж 19, БНХАУ-ын 27 аж ахуйн нэгжийн “Тавантолгой” ХК-тай гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942 мянган тонн нүүрс экспортод илүү гарсан болох нь тогтоогдсон байна.