Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 08-ний өдрөөс эхлэн нээсэн.

Тэгвэл хил нээгдсэн өдрөөс хойш Монгол Улсын 246 иргэн, БНХАУ-ын 103 иргэн Замын-Үүд хилийн боомтоор орж ирсэн байна. Харин Монголоос Хятад руу 859 хүн хил гарчээ. Үүний 636 нь Монгол Улсын иргэн, 223 нь БНХАУ-ын иргэн байжээ.