Монголын анхны охидын хамтлаг болох “Спайк” хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор эх орондоо, ихэр охидын хамт амьдарч буй. Сүүлийн үед сошиалд тун идэвхитэй байх болсон тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сая хэд хоногийн өмнө Люминогийн Анхаа Мси 2 той таарсан. Тэгсэн таниж ядаал дугарч ядаал. Тэгсэн дээр үед нэг дуун дээрээ намайг гутаан доромжилсон нь гэнэт санаанд ороод…Миний нэр төрд халдчаад, дуун дээрээ намайг дормжилж бахаа хангачаад хээв нэг гэмшсэн ч шинжгүй од зан гаргаад явж байна лээ. Эрийн муу эмд гэж, хүний адаг оронцгуудыг хэлдэг юм. Та нарын амжилт ололт юу ч биш ээ. Эмэгтэй хүнийг сэтгэлзүйн дарамтанд оруулж сэтгэлзүйн хүчирхийлэлд энэ олон жил оруулчаад тэрийгээ ч ухаараагүй явж байх гэж. Цаашид эмэгтэйчүүдийг бага доромжилж бага дарлаарай. Хүчирхийлэгчид минь!” гэжээ.