“Maxim Mocha Gold” кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай иргэдийн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажил хийжээ.
БНСУ-ын “Dong Suh foods Changwon” үйлдвэрийн Maxim кофены гурван сарын хяналтын 18 дээжид силикон илэрсэн нь үйлдвэрлэлийн явцад үйлдвэрийн тоног төхөөрөмжид хэрэглэсэн силиконоос бохирдсон бөгөөд, 2024 оны 9 сарын 19-26-ны хооронд дуусах хугацаатай “Mocha gold mix” кофег татан авахаа өөрийн вэбсайтаар мэдээлсэн.
Тус гадны биет болох силикон нь нунтаг бус 2-4 мм хэмжээтэй усанд уусахгүй тунах тул хүнд харагдах боломжтой гэсэн байна.

Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн кофены импортоор 2024 оны 9 сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim mocha gold mild” нэрийн кофе илрээгүй аж. Гэвч иргэд тус нэрийн кофег худалдан авахдаа он сарыг нь нягтлан авахыг сэрэмжлүүлэв.