зураг

2023 оны Шанхайн Олон Улсын Авто Шоуны (Shanghai International Automobile Industry Exhibition) үеэр Монгол улсаас АНГУУЧ Б.Баттөр Чери Автомобилтай (Chery Automobile Group) хамтарч ажиллах гэрээг үзэглэв.

Чери групп нь БНХАУ-ын топ-3 автомашин үйлдвэрлэгч ба дэлхийн 80 гаруй улсууд руу экспорт хийдэг. Дэлхийн олон нэр хүнд бүхий одуудыг брэндийн нүүр царай болгон хамтарч ажилладаг ба Ангуучтай гэрээ хийснээр олон улсын түвшинд түншилж ажиллахаар боллоо.

Чери нь 2022 онд 1,114,000 гаруй автомашин үйлдвэрлэсэн нь Мазда, Мицубиши, Субару, Шкода, Вольво-ын борлуулалтаас илүү гарснаараа автомашин үйлдвэрлэгч корпорацуудын дунд үсрэлт хийгээд байгаа юм.

Авто брендүүд 2022 он үйлдвэрлэсэн тоо
Chery Automobile Group             1,114,000
Mazda             1,100,000
Mitsubishi             1,000,000
Skoda                900,000
Subaru                850,000
Volvo                700,000

Чери групп нь Ангууч Б.Баттөртөй гэрээ хийхийн зэрэгцээ насан турш Чери брэндийн автомашинаар хангахаар болов.