Сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй, NTV мэдээний албаны дарга, нэвтрүүлэгч хөтлөгч Б.Ундрахжаргалант өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс эхийн 1 дүгээр алдар одонгоо хүртэж байна.

Нэвтрүүлэг бүсгүйнх маань дөрвөн хүүхэдтэй бөгөөд хамгийн арын хаалгагүй авч чаддаг энэхүү алдар шагналаа авахаар тэрбээр Төрийн ордонд номин ногоон өнгийн дээлээр гоёж иржээ. Б.Ундрахжаргалантын хувьд “Болзоо” нэвтрүүлгийг хөтөлдөг бөгөөд сүүлийн үед телевизийнхээ мэдээний албаны дарга буюу гаргагч хийдэг болоод удаж буй.