Монгол Улсын гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэнгийн хүү Баттулгын охин Б.Дуулим сайхан хоолойгоороo олноо танигдсан. Түүний аавтайгаа хамтран бүтээсэн “Энх эсэн болтугай” дуу олонд түгээж, Youtube хандалт хоёр сая давсан.Залуу уран бүтээлч Б.Дуулим сурaхаар хүний нутгийг зорьжээ.

Түүний ээж цахим хуудаснаа “Охид минь аавыхаа хичээж өөрсдөд нь зориулсан үнэт бүхнийг өнгө оруулахаар нислээ. Хүний нутагт эцгийн нэрийг өндөрт өргөж, эхийн сэтгэлийг амар амгалан суралцаарай. Их ч мууллаа чамгүй ч магтууллаа. Охиныг минь урлагийн том салбарт алдаа оноотой нь хайрлаж дуулсан дуу бүрийг нь шимтэн сонсдог ард түмэндээ баярлалаа” гэжээ.