Люмино хамтлагийн дуучин Баажийгийн аав, “АПУ” компанид захирлын алба хашиж явсан гэгдэх Б.Батжав гэх эрхэм архетекторын хобби сонирхолтой нэгэн.
Харьцангуй залуу сэтгэлгээтэй тэрбээр аливаад шүүмжлэлтэй хандахгүй, аядуу зөөлөн байдлаар цахим орчинд идэвхижиж байгаа гэж хэлж болно.
Харин өнөөдөр тэрбээр бараг анх удаа шүүмжлэлтэй хандав. Тодруулбал,
“Ойгоо тэмдэглэж буй Говь-Алтайхан бид Монголын Еврейчүүд гэж Үндэсний ТВ-ээр ярьж бна. Монгол олон ястны төдийгүй олон үндэстний орон юм байна. Удахгүй Монголын Аричууд гээд гарч ирэх байхөө.” Хэмээжээ.
Үнэхээр түүнйи энэхүү шүүмжлэл үнэн. Монгол бол нэг л үндэстнээс бүрдсэн улс. Харин олон ястантай юм. Магадгүй Б.Батжав захирал эгдүүцсэн байж болох ч энэхүү шүүмжлэлтэй байр суурь нь харин Монголчууд талцахгүй байхыг сануулсан бизээ.
Нөгөө талаас баяр наадам болж байхад, хамар доорх хагархай гэсэн шиг энэ мэт буруу зөрүү ярих нь зохимжгүй биз эээ