БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Зэд-Хантай-Бүтээлийн нурууны тусгай хамгаалалтын захиргаанд ажиллаж байна.
– Монгол Улсын Их хурлын 2011 оны 5 сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан орших Зэд – Хантай – Бүтээлийн нурууд тэдгээрийн салбар уулсыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
– Сэлэнгэ сумын 240020 га, Тэшиг сумын 318970 га, Хутаг-Өндөр сумын 52310 га буюу нийт 611300 га газар нутгийг хариуцан хамгаалж байна.
– Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг ойн сан эзэлдэг бол уг ойн сангийн 3.2 хувийг Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар эзэлдэг.
– Булган аймгийн ойн сангийн 31.8 %, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд ойн сангийн хэмжээгээр гуравдугаарт орж байна.