Та бүгддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үүсээд буй нөхцөл байдлыг та бүхэн минь тайлбарлуулалтгүй мэдэж байгаа байх. Нийт сагсан бөмбөгийн Ирээдүй холбоо болон Дээд лигийн багуудын тамирчид бид Нэгдсэн дээд лигтээ тоглох мөн эв эеийг маш ихээр хүсч байгаа тул дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:

1. Монголын Сагсан бөмбөгийн холбоо минь ээ тамирчид биднийгээ хүндэтгэн үзэж, эв эеийг эрхэмлэн, гаргасан шийдвэрээ эргэн нэг хархыг хүсч байна.

2. Багийн эзэд минь ээ тамирчид биднийхээ хүсэл тэмүүлэлийг хүндэтгэн үзэж эв эеийг эрхэмлэж бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна.
3. Монголын Сагсан бөмбөгийн холбоо минь, Багийн эздүүд минь тамирчдынхаа нэгдсэн байдлыг хүндэтгээд аль аль тал нь буулт хийж шийдвэрээ эргэн харахыг бид маш ихээр хүсч байна.
4. Хөгжлийн лигээс шинээр дэвшин орж ирж байгаа багуудаасаа чинь сэтгэлээсээ хүсэх зүйл байна. Сагсан бөмбөг гэдэг нэгэн дээвэр доор эвийг эрхэмлэж, нэгдмэл байдлаа хадгалахын төлөө бидэнтэй нэгдэхийг маш ихээр хүсч байна. Дээд лигт орох мэдээж бидний зорилго гэхдээ та бүгд маань спортын шударга өрсөлдөөн үзүүлж дээд лигтээ орж ирвэл бахархалтай шүү дээ. Иймд та бүгд маань бидэнтэй нэгдээч 🙏🏻
5. Сагсан бөмбөгт хайртай биднийг үргэлж дэмжидэг нийт хөгжөөн дэмжигчид минь ээ эв эеийг эрхэмлэсэн энэ лигээ эргэн үзхийн төлөө бүх хүний оролцоо хэрэгтэй байгаа тул та бүгд маань сайн share хийж туслаарай.
6. Манайхаан санал сэтгэгдэл хэсэгт битгий хэрүүлийн чанартай сэтгэгдэл үлдээгээрэй. Та бүгддээ баярлалаа, хайртай шүү.
7. Эв нэгдэлтэй монгол улсын төлөө