Амьдрал бол агуу үйл хэргийн төлөөх адал явдалт аялал юм. Энэ аялал амар хялбар байхгүй ч, хүн түүнийг өнгөрсөн цагийн таатай сайхан дурсамжууд, ирээдүйн тухай хэзээ ч үл дуусах хүсэл тэмүүллээр туулдаг билээ. Хүний амьдралд үл мартагдах олон дурсамж байх бөгөөд үүнээс оюутан цаг хамгийн гэгээн нь байдаг.

Бидний хайртай жүжигчид оюутан насаа дурсав. Улсын тэргүүний уран сайханч дүрээрээ хүндлэгдсэн, “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Алтаншагай, “Эрвээхэйн сүүдэр” киногоор урлагтаа эргэн ирсэнээ зарласан, алдарт ээж Б.Одонтуяа, Жүжигчин Батушка нар нэг ангийн гурав гэнэ. Тэд бүгд “Шинэ үе” продакшнаас урлагийн гараагаа эхлэж байсан билээ.