Реппэр ThunderZ өнөөдөр 2023.12.14-нд 11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр багийнхантайгаа нийлэн event.mn гэх сайтыг сүүлийн нэг жилийн турш хөгжүүлж байгаа аж. Түүний санаачлан үүсгэн байгуулсан уг сайтад Монгол улсад болж буй бүх төрлийн үйл ажиллагааны мэдээлэл болон түүнийг дагасан үйлчилгээний мэдээлэл уг сайтад орох гэнэ.
Тодруулбал ThunderZ программист мэргэжилтэй бөгөөд олон жил бодож явсан санаагаа ажил хэрэг болгосон нь энэ юм.
Нэг цонхны үйлчилгээ гэдэг шиг Монгол улсад болж буй бүхий л үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг уг сайтаас авч, хэн ч хэрэглэгчээр бүртгүүлэн өөрийн болон бусдын цаг, мөнгийг хэмнэх боломжтой гэнэ. Улмаар дэлхийн зах зээлийн жишгийг эх орондоо нутагшуулж байгаа нь энэ ажээ.