Хотын дарга болохдоо л давс мэт шорвог шийдвэр гаргах болно гэдгээ мэдэгдэж байсан Х.Нямбаатар өдгөө давснаас ч шорвог шийдвэр гаргаж байгаа билээ.
Амьдралд ойр биш шийдврүүдийг ар араас нь гаргаж байгаа нь олон нийтийн эгдүүцлийг ихээхэн хүргэж байгаа билээ.
Тэрбээр ээлжит олны дургүйцлийг баярын өдрүүдээр хийж эхлэв. Тодруулбал, төвийн замын зогсоолуудыг хашаагаар хааж чухам зам чөлөөлж байгаа гэнэ шүү.
Улаанбаатар хот угаасаа зогсоолын дутагдалтай. Тэгтэл үнэгүй цөөн хэдэн зогсоолыг ийнхүү хааж боож байгаа нь мэдээж хэрэг олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа. Төлбөртэй болон төлбөргүй зогсоол хүрэлцэхгүй байхад заавал ингэж хатуу дэглэмтэйгээр хааж боож байгаа нь “аргуу” байгааг цахим орчинд шүүмжлээд эхэлсэн байна лээ.
Хотын даргыг зогсоолуудад “хонзогнох”-гүйгээр автобусны замыг хаасан нөхдүүдэд оногдуулахыг чанагтгах горимын санал гаргасныг хотын даргадаа уламжилж байна.