Хошин урлаг ид хүчээ авч байх үед дөнгөж сургуулиа төгссөн залуус аль нэг продакшнд хувиарлагдан, мундаг ах, эгч нараа даган уран бүтээлийн замд орж байсан нь саяхан. СТА жүжигчин Т.Баттулга буюу Батушка ч мөн адил “Шинэ үе” ээс гараагаа эхэлж өдгөө  Мөрөөдлийн театрт харьяалагдах болсон.
Тэрээр нэгэн хэсэг уран бүтээлээсээ хөндийрч нам гүмхэн амьдрах болсон ч “Тод хувцастай бүсгүй” уянгын драмын жүжгээр тайзнаа үзэгч олонтойгоо уулзлаа. Гоонь эрийн амьдралаар амьдарч яваа түүнийг жүжгийн нээлтийн үер манай дуран ийнхүү буулгалаа.