МУГЖ дуучин Т.Баясгалан “Гурван луу давхардсан онцгой өдрийн мэнд хүргэе! Монгол түмний ивээлт жил гэж ихэд бэлэгшээж байгаа ч энэ хаврын цагт гал түймрийн эрсдэл, шар усны аюул, аливаа үүсч болох хүндрэлтэй нөхцөл байдлыг зөв даван туулахын тулд төр засгийн оновчтой шийдвэр, сайн гүйцэтгэл, шударга хяналт хэрэгтэй байна.

 Бидний ихэнх нь хэнэггүйгээсээ болж эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад эрдэнэт хүний амь хохирч байгаад маш харамсалтай байна. Иймээс хүн бүхэн дор бүрнээ хариуцлагатай, хянамгай байцгаая” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэгвэл түүнийг нэр дэвших ажлаа эхэлжээ хэмээн бор шувуу нислээ.Гавьяат дуучин бүсгүй урлагаас улс төр рүү урвах уу?

Нөхрөөсөө сүр дуулиантайгаар салахдаа хөрөнгөө хувааж дуусахгүй байгаа тэрбээр ганц бие ээж болсон ч гандан буурахгүй дэвшинэ гэнэ дээ. Эксүүд нь Их хурлын гишүүд байсан болохоор түүний хувьд гишүүн болно гэдэг ойрхон санагдаж байгаа бололтой.