Б.Чинсанаа охиддоо хандаж зөвлөгөө цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр “Би машин авахдаа нэлээд судалж тандаж байж авдаг. Тухайн машины талаарх гадны экспертүүдийн дүгнэлт, review үзнэ. Монгол дахь группуудэд орж Монголд унасан хүмүүсийн сэтгэгдлийг үзнэ. Засварын газруудаас сэлбэг засвар үйлчилгээний талаар асууна. Янз бүрийн замаар өөрөө унаж үзнэ. Ер нь нэлээн судалж байж эцсийн сонголтоо хийдэг.
Та хэд нөхөр болох хүнээ, хүүхдийг нь төрүүлэх хүнээ сонгохдоо миний машин сонгож байгаагаас хэд дахин няхуур хандаж олон талаас бодож тунгааж байж сонгох гэж хичээ л дээ. Ядаж хэдхэн сар хамт амьдраад үз, хамт аялалд яваад үз л дээ. Хэдхэн сар үерхсэн болоод жаахан юманд сэтгэл нь хөдлөөд л суугаад хүүхэдтэй болчихдог. Машин бол яахав буцаад зарж болно. Харин нөхрийг буцаалаа гэхэд тэгээд хүүхэд л үлддэг. За тэгээд авах гээхийн ухаанаар хандана биз дээ. Би ер нь юугаа мэдэх вэ” гэжээ.