Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог болсон. Тэгвэл энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголт нь /2024.04.08/ өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарах юм. Татварын ерөнхий газраас тодруулахад, нэгдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын сүүлээр иргэдийн дансанд шилжүүлнэ эхэлнэ гэв. НӨАТ-ын буцаан олголт орох үеэр Сангийн яамнаас мэдээлнэ гэж татварын албанаас хэллээ.