Олон нийтийн сүлжээнд маш их дагагчтай, онлайнаар иогийн хичээл заадаг “Venus Yoga Studio”-гийн багш, уг пэйжийн админ бүсгүй дэлгүүрээс хулгай хийж буй бичлэгийг “дух” Б.Цэцэг дэлгэлээ.
Тэрээр “Venus Yoga багш, Про Ануг дагаад л урам авдаг байлаа, гэтэл хамтарч онлайн хичээл заадаг фитнес багштайгаа хулгай хийж байвал яах уу? Нүдний булай юмдаа… ингэж камерын өмнө жүжиг тавьж иргэдээс мөнгө аваад, далд нийлж хулгай хийгээд явдаг нөлөөлөгч ч гэж юу байх вэ! Хэдхэн цаасны юмыг хэнэг ч үгүй хулгайлж байгааг харахад өмнө нь юу ч хулгайлж явсан байгаа юм. 100 гаруй мянган дагагчтай байж ийм ядмаг хуурамч байх гэж! Үнэхээр сурцтай хулгай хийж байгаа нь гайхмаар …” гэжээ. Хэрхэн хулгай хийж байгаа талаар хоёр, гурван ч бичлэг тавьж, хоорондын чаатаа хүртэл дэлгэж тавьсанаа устгасан байна. Чаатнаас нь үзвэл иогийн багш бүсгүй хулгай хийснээ хүлээн зөвшөөрчээ. “Зарахгүй байсан, хэрэгтэй байсан учраас дэлгүүрийн хүнсний скочийг авчихсан юм аа. Өөртөө гутарч байна” гэжээ.