Урлагийн гэр бүлээс урлагийн л хүн төрдөг гэхэд хилсдэхгүй. Үүний нэгэн жишээ бол Ц.Анударь юм. Тэрээр ҮУИТ-ын захирал Г.Цоггэрэл, Гавьяат жүжигчин У.Уранчимэг нарын ганц охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Анхны ном нь “Догдолсон л юм чинь битгий харамс” нэртэйгээр гарч, дөрвөн долоо хоногийн турш “бест селлер” номын жагсаалтад багтсан түүхтэй. Үүнтэй зэрэгцэн гадны номыг хуулбарласан хэмээн сошиал орчинд шуугиад авсан.
“Хувьсал” продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагч тэрээр хоёр дахь номоо “Зүрхээ сонсдог тархи” нэртэйгээр гаргажээ. Тэрээр зохиолч болохоор шийдсэн бололтой шүү.