Орчин цагийн хип хоп урлагт уран бүтээл өнгө аясаараа аргагүй ялгардаг хүн бол реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал юм. Тэрбээр “Backyard” тэмцээний ялагч болсноор “Тоонот” прокдашнд харьяалагдаж, олонд танигдаж эхэлсэн. Үлгэр жишээ репперийн тоонд зүй ёсоор орж нийгмийн эерэг зүйлд уриалдаг тэрээр номын баяраар зочлон яваа нь манай дуранд ийнхүү буужээ.
Монгол Улсын Их Сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн. Гэвч тэрээр нэг л өдөр эзэмшсэн мэргэжлээ орхиж мөрөөдлөө дагасан гэдэг.