Монголын ард түмэнд “Сампил”-ын дүрээрээ хайрлагдаж, хүндлэгдсэн эрхэм бол Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг юм.
Тэрээр саяхан 33 дахь удаагийн “Монголын МИСТЕР 2024”УАШТ-ий фитнес ангилалд 4 дүгээр байрт шалгарсан. Жинхэнэ эр хүний тэсвэр тэвчээрийг өөрийн биеэр үлгэрлэн яваа тэрээр алдарт аав болжээ.
Түүний хайрт эхнэр “Алдарт эхийн одон”-гоо хүртсэн сайхан мэдээг цахим ертөнцийн найзууддаа хуваалцжээ.
Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхныг хүсье.