Хоног хоногийн хорвоодоо
Хэргээр иржээ Дунгаамаа
Хотлын баярт миний л амраг
Дуулж л явна даа Дунгаамаа…хэмээн яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Д. Маам эхнэр Дунгаамаадаа зориулан бичсэн нь өдгөө бидний дуулах дуртай ” Дунгаамаа” дуу юм. Уг уран бүтээлийг анх амилуулсан нь МУСТА Дуламын Баасанжав юм. Монголын ард түмэн түүнийг “Дунгаамаа” дуугаар нь овоглож дархласан. Уран бүтээлч хүнд уран бүтээлээр овоглогдох шиг сайхан зүйл үгүй.
1981 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн ба анхны дуугаа 1988 онд Т.Очирхүүгийн шүлгээр “Буурайгаа хайрлаж яваарай” дуугаа зохиож байсан ба удаа дараалан “морин хуур” наадамд оролцон авъяас чадлаа сорьсон аж. Түүний “Өндөрхаан уул” дууны ноотыг Өндөрхаан хайрханы бэл дэх Бодь суварганд мөнхөлж байсан түүхтэй.
“Дунгаамаа”-гаараа овоглосон Д.Баасанжав манай дуранд.