Кино урлагт эсрэг дүр бүтээх нь тийм ч амархан зүйл биш. Үзэгчдийн зэвүүцлийг хүргэж, үзэн ядагдатлаа эсрэг дүрийг бүтээнэ гэдэг тухайн жүжигчний уран чадварыг илэрхийлэл гэлтэй. “…Хүмүүс бүтээсэн эсрэг дүрүүдээр минь л харж харьцдаг, үүнд нь ч дасчихсан байна…” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан жүжигчин бол Д.Мөнхтөмөр юм. Тэрээр “Тоонот” пикчерсийн продюсер, ИЗОУИС-ийн Боловсрол соёл урлагийн сургуулийн жүжигчний уран чадварын багшаар ажилладаг.
“Хувьсал” продакшны жүжиг, кинод тоглодог тэрээр “Хотулун” кинонд Хубилайн хүү Номгон хунтайжид “гайхамшигтай” тоглосон.
Тэрээр хамгийн сүүлд “Хайрын домог” уран сайхны кинонд дүр бүтээжээ. Түүнийг түүхэн кинонуудын “чимэг” хэмээн мэргэжил нэгтнүүд нь ихэд магтддаг гэнэ.