Нийгэмд өөрийн дуу хоолойг чөлөөтэй илэрхийлдэг хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг бол Б.Болороо юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуугарч, зоримог алхамуудыг хийдгээрээ олонд танигдсан тэрээр “Энэ бол би” номоо саяхан гаргасан. Өөрийн номыг тэрээр “Миний ном гунигтай бараан түүх биш, гэгээлэг зүйлсийг агуулсан” хэмээн тодорхойлсон.
“…Өөртэйгээ ярих их дуртай. Юунаас болж ийм байдал үүсэв, би ямар алдаа гаргав гэж их боддог. Ер нь алдааг бусдаас хайх их дургүй. Сэтгэлээр унасан үедээ дуу сонсохоор их гоё болдог. Т.Ариунаагийн “Битгий уйл охин минь”, Сарантуяагийн “Учралын блюз” зэрэг дууг сонсох их дуртай…” хэмээн тэрээр нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.
2018 оны сүүл 2019 оны эхээр номоо бичих санаагаа гаргасан тэрээр таван жилийн хугацаанд хүнд хэцүү өдрүүдийг даван туулахын хажуугаар бичиж дүүргэжээ.