Монголын утга зохиолд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзлэж дэлхийд бүтээлээ хүргэн яваа эрхэм бол “Чингис хаан” одонт, МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо юм. Бүхий л олон улсын чанартай бүхий л шагналуудыг хүртдэг энэ эрхэм номын баярт жил бүр идэвхтэй оролцдог нэгэн.
Тэрээр 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн эрхэм дээд шагнал – тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн анхны зохиолч юм.
13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 1980 онд “Бодлын шувуу”, 1985 онд “Өлзий утас”, 1990 онд ”Хуурын магнай”, 1993 онд “Алтан Овоо”, 1997 онд “Утгын болор сүм”, 2002 онд “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчид айсуй”, 2007 онд “Яруу найраг шидэт долгион”, 2010 онд “Гэрэлтэх агшин бүр”, “Хэсэг цагаан манан”, 2012 онд “Гэгээнтэн” (роман), 2015 онд “Шилийн Богд” (роман), “Гол ус тунгалагших цаг”, 2016 онд “Оюун санааны хээр тал”, “Нүүдэлчин одны үлгэр”, “Дөчин нэгэн хунгийн домог”, “Хөхүүдэй”, 2018 онд “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, 2020 онд “Цагаан манан, гэгээн гуниг” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэлийн 60 гаруй ном хэвлүүлжээ.