Монголын уран зохиолд тэр тусмаа хүүхдийн уран зохиолч өөрийн бүхий л амьдралаа зориулж яваа эрхэм бол МУСГЗ Оюунбадамын Сундуй юм.
Хорин насандаа бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн цагаасаа бага насны хүүхдийг уран зохиолд дуртай болгох, тэдэнд зориулж зохиол бичих ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд хүүхдэд зориулж шүлэг, өгүүллэг, орчин үеийн үлгэр, туужийн 30 гаран ном, 10 гаруй жүжиг, 3 кино, олон арван дууны шүлэг бичиж нийтлүүлснийг үнэлж түүнийг Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр оны өмнөхөн шагнасан.
Шинэхэн гавъяат О.Сундуй манай дуранд ийнхүү өртжээ.