“Анхны алхам”, “Хатанбаатар”, “Эх бүрдийн домог”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” гээд хүн бүрийн сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг бүтээсэн эрхэм бол Монгол Улсын ардын жүжигчин Г.Жигжидсүрэн “Хөдөлмөрийн баатар”, кино найруулагч юм.
Тэрээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичиж кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.
Монгол Улсын ардын жүжигчин Г.Жигжидсүрэн “Хөдөлмөрийн баатар”, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Кино урлагаас хүн чанарыг олсон юм шүү” гэж ярилцлагандаа хэлсэн байдаг.