Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гайтав юм. Цэл залуухан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч оюун санаанаас нь төрөн гарсан шүлэг, найраг өдгөө номын шаргал хуудаснаа мөнхжин үлдсэн. Олон сайхан уран бүтээлүүдийг нь монголын ард түмэн мэдэх хэдий ч “Сүүн далай” ээж дууг дурьдахад түүнийг хэр хэмжээний уран бүтээлч байсанг илтгэх биз ээ.
“Гайтавын шар” гэж зохиолчид дунд хүндлэгдсэн бүсгүй бол Ц.Гайтавын охин Г.Алтанцэцэг юм. Аавынхаа үйл хэргийг үргэлжүүлэн яваа тэрээр манай дуранд. “Аав минь намайг сэтгүүлч болгоно гэдэг байсан” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан тэрээр өдгөө UBS телевиз ажилладаг билээ.