Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос Монгол бүсгүйн цогцос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай 2006 оны Аравдугаар сарын 19-ний өдөр олдсон юм. Бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Гэвч 2006 оноос хойш 18 жил өнгөрсөн ч эл хэргийн жинхэнэ гэм буруутан олдоогүй байгаа. Харин талийгаачийн аав С.Шаарийбуу охиныхоо эл хэргийн араас үнэнийг олохоор одоог хүртэл уйгагүй явж байгаа билээ.
Тэгвэл МУИС-ийн дэд профессор, багш С.Шаарийбуу Иргэний зориг ногоон намын урилгаар Хан-Уул дүүрэгт УИХ-д нэр дэвшихээр болжээ.