Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй урьд шөнө хоёр давхраас унаж гэмтсэн байна.
Харамсалтай нь түүнийг яаралтай ГССҮТ-д хүргээгүйн улмаас уг хүн өнөөдөр өглөө өөд болжээ.
Тодруулбал, ХУДЭМТ-ийн дарга А.Сувдаа гэгч нь 2024.06.12-нд 30 ажилтнаа дагуулан Солонгос руу явсан аж. Чухам энэ үед тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 50настай эмэгтэй Д гэгч хоёр давхраас унасан бөгөөд түүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна. Улмаар өнөөдөр өглөө ГССҮТ-д хүргэж байх үед замдаа өөд болсон байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад ” ХУДЭМТ-д хэвтэн эмчлүүлж байсан 50настай эмэгтэй Д гэгч нь хоёр давхраас унасан гэх мэдээлэл 2024.06.13-ны 01:30цагийн орчимд бүртгэгдсэн. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.” гэв.