Д.Отгонжаргал 2006 онд СУИС-ийг дуурийн гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгсөж, 2007 онд поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “VOICE” хамтлагийг байгуулж, хамтлагийн уран бүтээл туурвиж эхэлсэн. 2009 онд Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн. Д.Отгонжаргал Бээжингийн театр, Хөх хот, ӨМӨЗО гээд дэлхийн олон хот, улсуудад уран бүтээлээ сонордуулж, Монгол Улсын соёл урлагийг дэлхийд сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, өнгө төрхийг, чадал чансааг нь тодорхойлсоор ирсэн.
Тэгвэл тэрээр Д.Отгонжаргал СУИС-даа магистраар амжилттай суралцан төгсөж, ромбо дипломоо гардан авчээ.Сургуулийнхаа дуурийн тэнхмийн багш Ичинхорлоо багшийнхаа удирдлага дор амжилттай суралцан төгсч, ийнхүү магистр цолтон болжээ. Тэрбээр “СУИС-ийнхаа эрдэмтэн багш нартаа гүнээ талархан мэхийе. Магистр хэмээх цол хүртлээ. Эргээд оюутны ширээндээ сууж ачит багш нараасаа эрдэм номын дуу сонсох үнэхээр таатай байлаа. Багшдаа баярлалаа. Эрдмийн минь төгсөлт дээр хүрэлцэн ирсэн хайртай найз ах эгч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.